1.Бидний хиймэл оюун ухааны хэрэглээ
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан хурдацтай хөгжин дэвшиснээр усны ба цахилгааны хэрэглээ мөн хурдацтай нэмэгдсэн. Энэхүү өсөлт нь олон улсын томоохон технологийн корпорациудын хиймэл оюун ухааны чиглэлд хийсэн өргөн хүрээний хөрөнгө оруулалттай нягт уялдаа холбоотой [1].
2.Тоног төхөөрөмжийн эрэлт
Олон улсын корпорациуд өгөгдөл дамжуулах хурдаа өсгөхийн тулд DDR5 RAM их хэмжээгээр ашиглаж эхэлсэн ба үүнээс үүдээд тус түүхийн эдийн эрэлт ихсэж, үнэ өссөн. Ойролцоогоор гурваас дөрөв дахин үнэ нь өссөн буюу 16 GB DDR5 RAM нь одоогоор $70 - $210 болон өсжээ [2]. Үүнээс улбаалан технологийн салбарын томоохон төлөөлөгч компани болох SAMSUNG үйлдвэрлэж буй утасныхаа RAM-ын хэмжээг багасгах нөхцөл байдалд хүрсэн байна [3].
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн 2025 оны тайланд дурдаснаар хиймэл оюун ухааны дата төвүүд 2024 оны эцсийн байдлаар дэлхийн нийт цахилгаан хэрэглээний 1.5%-ийг бүрдүүлсэн бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 2 дахин өсөх таамагтай байна [4].
3.Усны хэрэглээ
Лоуренс Берклигийн Үндэсний Лабораторийн 2024 оны тайланд дурдсанаар 2023 оны эцсээр АНУ-ын дата өгөгдлийн төвүүд хөргөлтийн системээрээ дамжуулан шууд 64 тэрбум литр ус хэрэглэсэн бөгөөд цахилгаан эрчим хүчээр дамжуулан шууд бусаар 800 тэрбум литр ус хэрэглэжээ [5]. АНУ-ийн зөвхөн дата төвийн нийт усны хэрэглээ гэхэд л Их Британийн нийт усны хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээнд хүржээ. Одоогийн байдлаар дунд хэмжээний дата төв өдөрт дунджаар шууд бусаар 1.1 сая литр цэвэр ус хэрэглэдэг бол томоохон AI дата төвүүд өдөрт 19 cая литр хүртэл ус зарцуулдаг [6]. Хэрвээ энэ байдлаараа байгаад байх юм бол усны хомсдолд өртөх аюул тулгараад байна.
4.Ил тод байдал
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сам Алтман “ChatGPT-ийн нэг асуулт ойролцоогоор халбага усны 1/15 буюу 1 мл-ийг ашигладаг” гэж хэлсэн байдаг. Калифорниагийн Их Сургуулийн професор Шаолэй Рэн энэ тал дээр, “Энэхүү тоонд батлах хангалттай мэдээлэл алга. Үүн дээр нэмж хэлэхэд бидний судалснаар дунд хэмжээний хиймэл ухааныг аваад үзвэл 10н урт промпт эсвэл 50н богино асуултанд ойролцоогоор 500 мл ус зарцуулдаг ба энэ нь дээрх тоотой нийцэхгүй байна” гэжээ. Тэрбээр OpenAI-аас тодруулга авах гэсэн ч хариулахаас татгалзжээ [7]. Энэхүү ил тод бус байдал нь компанийн хэтэрхий өндөр усны хэрэглээтэй холбоотойг нууцалж байх магадлалтай.
5.Яагаад AI моделууд их ус ашигладаг вэ?
ChatGPT болон бусад AI чатботууд өөрсдийн дата төвдөө тасралттгүй ажиллаж байгаа хэрэгслүүдээ хөргөхийн тулд ус ашигладаг.
5.1.Хөргүүрийн систем
Ойрын жилүүдэд дата төвүүдийг хангах хэрэгцээт цахилгааны хүч эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор агаараар хөргөх систем аажмаар хэрэглээнээс гарч байна. Учир нь агаараар хөргөх арга нь орчин үеийн өндөр хүчин чадалтай дата төвүүдийг хангалттай үр ашигтай хөргөж чадахгүй болсон. Иймээс шингэн хөргөх систем нь илүү үр ашигтай, найдвартай шийдэл болж, салбарын шинэ стандарт болон нэвтэрч байна [8].
Усан суурьтай хөргөлтийн систем нь эрчим хүчний хувьд илүү хэмнэлттэй байж болох ч усны хэрэглээг нэмэгдүүлдэг. Харин агаарт суурилсан хөргөлтийн систем нь ус бага ашигладаг давуу талтай боловч илүү их цахилгаан эрчим хүч шаарддаг. Харин зарим тохиолдолд байршилаас хамаардаг буюу ус багатай нөхцөлд баригдсан дата төвүүд агаарын хөргөлтийн систем ашигладаг бол усны нөөц ихтэй гэхдээ эрчим хүчний хангалт бага газарт усны шингэн хөргүүр ашигладаг [9].
5.2.Тэгвэл liquid cooling буюу шингэн хөргүүр хэрхэн ажилладаг вэ?

Зураг 1. Liquid cooling Шингэн хөргүүрийн системийг ажиллуулахын тулд цэвэр ус буюу ямар ч эрдэс бодисгүй ус хэрэгтэй. Энэ нь бидний уудаг ус л гэсэн үг юм.
Ажиллах процесс:
Сервер доторх чипүүдийн дээгүүр хөргөлтийн шингэн урсаж, ялгарсан дулааныг шингээж авна. Үүний дараа дулаан солилцох хэсэг буюу хөргүүр дээр очдог.
Дулаан солилцох хэсэгт ус ашиглаж халсан хөргөлтийн шингэний дулааныг усанд шингээн авдаг. Хөрсөн шингэн нь сервер рүү буцаж очин дахин дулаан шингээх үйл явцад оролцоно.
Харин халсан ус нь хөргөлтийн сэнсрүү шахагдаж, тэндээ сэнсээр хөрдөг ба зарим ус нь агаарт замхардаг. Үүний дараа хэд хэдэн удаа эргэлтэнд орж, ашигласан усны үлдэгдлээ ойр хавийн усны эх үүсвэр лүү нийлүүлдэг.
Энэхүү процессын улмаас ашигласан усны 80 хүртэлх хувь нь ууршдаг ба үүнийг нь дахин ашиглах боломжгүй [7].
*AI дата төвийн хөргөх процесс-оос ихэнх ус нь ууршаад алга болдог. Үүнээс болоод AI маш их хэмжээний ус ашиглагдаг. Энэ хэрэглээ нь өссөөр байх юм бол ус багатай газрууд усны хомсдолд орох эрсдэлтэй.
6.Дата төвийн нөлөө
Дэлхийн дата төвүүд 2024 онд 415 тераватт цаг буюу дэлхийн нийт цахилгааны хэрэглээний 1.5%-ийг бүрдүүлсэн ба АНУ гэхэд дангаараа 183 тераватт цагийг нь ашигласан байна [4]. Энэ нь Пакистан улсын жилийн цахилгааны хэрэглээтэй тэнцүү юм [11]. Одоо баригдаж буй ердийн нэг дата төв нь л гэхэд жилд 1000 өрхтэй тэнцэх хэмжээний цахилгаан хэрэглэдэг [12].
AI дата төв нь дэлхий даяарх нийт 11000 гаруй дата боловсруулах төвүүдийн 5-15%-ийг эзэлдэг энэхүү тоо нь 2030 он гэхэд 35-50% болох төлөвтэй байна. Үүнээс харахад дата төвүүд илүү AI тал руугаа чиглэж байгаа нь яалт ч үгүй үнэн байна [13] [14].
AI-ийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ өссөөр байна. АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хот дахь нэгэн иргэнээс ярилцлага авахад сүүлийн 3-н жилийн дотор цахилгааны төлбөр 80%-аар өссөн гэсэн мэдээлэл өгсөн ба шалтгаан нь хэдэн жилийн өмнө баригдсан дата боловсруулах төв аж. [17]
Харин AI дэлхийн дулааралд тийм ч их нөлөө үзүүлдэггүй буюу байгалийн хийн нийт хэрэглээний ердөө 0.5%-ийг эзэлдэг. Гэхдээ энэхүү өсөлт хэт хурдан байвал ирээдүйд дэлхийн дулаарлын томоохон үүсвэр болох боломжтой.
7.Ашигладаг энергийн төрөл
Тэгвэл AI ямар төрлийн энерги ашигладаг вэ гэдгийг хамтдаа харцгаая. Дэлхий даяар AI-ийн ашигладаг энергийн 27% нь л сэргээгдэх эрчим хүч, 26% нь байгалийн хий, 15% нь цөмийн, үлдсэн 31% нь нүүрснээс гаралтай ажээ. Цаашлаад 2034 он гэхэд цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь ойролцоогоор 50%-ийг бүрдүүлэх ба үлдсэн 40 гаруй хувь нь нүүрс болон байгалийн хийнээс бүрдэх төсөөлөлтэй байна [15]. Яг одоогоор нүүрсний хэрэглээ хамгийн их байгаа боловч 2034 он гэхэд тогтворжиж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь өсөх болно.

Зураг 2. AI энерги ашиглалт Дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэрүүд, 2020-2035 он [15] тераватт цагаар хэмжигдсэн болно.
AI нь эрчим хүчний хэрэглээ хэдийнээ их байгаа ба энэ хэрэглээ нь өссөөр ч байх болно. Эрчим хүчний эх үүсвэрийн тал орчим нь нүүрснээс гаралтай ба үүгээрээ дэлхий дээр нүүрсхүчлийн хий ялгаруулж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж байна. Үүнээс харахад сүүлийн жилүүд дэх AI-н хурдацтай хөгжлөөс болж дата төвүүдийн тоо өссөн ба үр дагавар нь иргэддээ хүнд тусах төлөвтэй байна. AI-ийн хөгжлөөс болоод цахилгааны үнэ өсөж, усны нөөц хомсдож, байгальд орчинд сөрөг нөлөөтэй байсаар байх болно. Ийм олон сөрөг үр дагавар дагуулах ч гэсэн AI-г ашигласаар л байх уу?
Эх сурвалжууд
[1]
https://www.cnbc.com/2025/10/31/tech-ai-google-meta-amazon-microsoft-spend.html[2]
https://www.alvareztg.com/ram-prices/?utm_source=chatgpt.com[3]
https://novyny.live/en/tehnologii/dram-shortage-may-force-smartphones-to-cut-memory-capacity-300031.html[4]
https://www.iea.org/reports/energy-and-ai/energy-demand-from-ai?utm_source=chatgpt.com[5]
https://planetdetroit.org/2025/08/great-lakes-data-centers/?utm_source=chatgpt.com[6]
https://www.brookings.edu/articles/ai-data-centers-and-water/?utm_source=chatgpt.com[7]
https://youtu.be/b0C56yqIkbk?si=_puySlVHcsFonoft[8]
https://iaeimagazine.org/electrical-fundamentals/how-much-electricity-does-a-data-center-use-complete-2025-analysis/[9]
Water-energy tradeoffs in data centers: A case study in hot-arid climates - ScienceDirect
https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0921344922000428[10]
https://www.jysterling.com/articles/ethical-issues-with-ai/generative-ai-energy-consumption?utm_source=chatgpt.com[11]
https://www.pewresearch.org/short-reads/2025/10/24/what-we-know-about-energy-use-at-us-data-centers-amid-the-ai-boom/[12]
https://www.congress.gov/crs_external_products/R/PDF/R48646/R48646.1.pdf[13]
https://www.mckinsey.com/industries/technology-media-and-telecommunications/our-insights/ai-power-expanding-data-center-capacity-to-meet-growing-demand[14]
https://www.datacentermap.com/datacenters/?utm_source=chatgpt.com[15]
https://www.iea.org/data-and-statistics/charts/sources-of-global-electricity-generation-for-data-centres-base-case-2020-2035[16]
https://eta-publications.lbl.gov/sites/default/files/2024-12/lbnl-2024-united-states-data-center-energy-usage-report_1.pdf[17]
https://www.bloomberg.com/graphics/2025-ai-data-centers-electricity-prices/[18]
https://www.congress.gov/crs-product/R48646